Хайр заримдаа диваажин шиг
Хяналтаас гарахаараа там юм шиг
Бусдын адил уйлмаар байв ч
Нулимс минь дуусчихсан
Бусдын адил мөрөөдмөөр байв ч
Итгэл минь хөрчихсөн
Амьдрал заримдаа....
Жаргах гээд зовдог хорвоод
Амьдрах гээд алддаг юмуу
Ухаарлын төлөөс нь алдаа юм бол
Уучлал гуйгаад ч яах юм билээ
Амьдрал заримдаа алдаа юм шиг
Алдаа заримдаа амьдрал юм шиг.......