2010-10-06
Хариу хvлээж би суухгvй...
Энэ дэвтрийн цаасан дээр чамд захиа бичье
Эргvvлж нугалаад онгоц болгож чамруу нисгэе
Эндээс тэнд хvртэл хийсээд
Эзэндээ хvрэх vгvйг би мэдэхгvй
Сайн байна уу? гэж захиагаа эхлэе
Санаж байна гэж сэтгэлээ дэлгэе
Хэн ч сонсох дургvй гунигаа чамд л уудлая
Хэлж чадахгvйгээс хойш энэ цаасан дээр л буулгая
Гадаа бороо орсоор л байна
Сэтгэл минь нулимсандаа норсоор л байна
Ганцаардал минь намайг дийлж байна
Гашуун нулимсандаа би хахаж цацаж байна
Чамайг хайрласан хайрын минь хариу энэ гэж vv?
Чамтай өнгөрvvлсэн өдрvvдийн төлөөс энэ гэж vv?
Хэсэгхэн жаргалын дараа энэ их зовлон гэж vv?
Хэлэх vг чинь зөвхөн уучлаарай гэж vv?
Аз жаргалыг минь чи гунигаар сольсон
Амьдралыг минь чи нулимстай хольсон
Тэглээ гээд би чамайг vзэн ядахгvй
Тэгэхдээ би чамайг уучилж чадахгvй
Хайр гэдэг зvгээр л нэг тоглоом юм бол
Энэ тоглоомд би биш чи хожигдсон
Хайр гэдэг зvрхэндэх дайн юм бол
Энэ дайнд би биш чи ялагдсан
Сарнай өргөстэй байдаг гэсэн
Зөөлөн атгаж vнэрлэдэг гэсэн
Алдахгvй гэсэндээ л би чанга атгасан
Гарт минь биш зvрхэнд чи өргөсөн хатгасан
Яагаад гэж би чамаас асуухгvй
Ямар ч байсан би чамаас хайр гуйхгvй
Баяртай гэж би захиагаа дуусгахгvй
Баяр баясал минь ч чамаар дуусахгvй
Энэ дэвтрийн цаасан дээр чамд захиа бичлээ
Эргvvлж нугалаад онгоц болгож чамруу нисгэлээ
Хvрэх vгvйг би мэдэхгvй учраас
Хариу хvлээж би суухгvй...


Бичсэн: sokulia | цаг: 21:35 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


taalagdaj baina
Бичсэн: ZvvD цаг: 18:54, 2010-12-08 | Холбоос | |


zgr l unshuul lag goy shuleg, a jaahan yum bodood unshihaar bs l aimar ghdee unen ugtei ch yum shg...chi min neren l ingej helmeer sanagdaj bsn bhdaa....
Бичсэн: Enja цаг: 04:41, 2010-11-24 | Холбоос | |


nandiush nz n ingej l helmeer bichmeer sanagdaj blaa tnx.... баярлах
Бичсэн: sokulia цаг: 00:03, 2010-11-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax