Энэ дэвтрийн цаасан дээр чамд захиа бичье
Эргvvлж нугалаад онгоц болгож чамруу нисгэе
Эндээс тэнд хvртэл хийсээд
Эзэндээ хvрэх vгvйг би мэдэхгvй
Сайн байна уу? гэж захиагаа эхлэе
Санаж байна гэж сэтгэлээ дэлгэе
Хэн ч сонсох дургvй гунигаа чамд л уудлая
Хэлж чадахгvйгээс хойш энэ цаасан дээр л буулгая
Гадаа бороо орсоор л байна
Сэтгэл минь нулимсандаа норсоор л байна
Ганцаардал минь намайг дийлж байна
Гашуун нулимсандаа би хахаж цацаж байна
Чамайг хайрласан хайрын минь хариу энэ гэж vv?
Чамтай өнгөрvvлсэн өдрvvдийн төлөөс энэ гэж vv?
Хэсэгхэн жаргалын дараа энэ их зовлон гэж vv?
...
2010-10-06